CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

Wednesday, February 3, 2010

Багшдаа зориулж зохиосон шүлэг

Эрдэнэт хүмүүний эгэлгүй бахархал

Эрхмийн дээд багш минь та

Энэхэн биеийг минь эрдмээр чимж

Энгүй амьдралын далайд залуур болсон ачтан.


Юу ч мэдэхгүй балчирхан оюунд минь

Юм бүхний учгийг тайлж

Авах гээхийн алтан сургаалиараа

Амжилтанд хүрэх жигүүр болсон хүчтэн.


Захгүй их орчлонгийн хаана нь ч явсан

Заасан бүхнийг тань үргэлж санах болно.

Мэдлэгийн түлхүүрийг гарт минь харамгүй атгуулсан

Миний л мэдэх хамгийн өгөөмөр нь та.


Зураг төөргөөр бидэн хоёр

Зуун жилийн багш шавь болсон

Хугацаатай жилүүд улиран одовч

Хувь тавилангаар учирсан таныгаа мартахгүй ээ.


2010 оны 2 дугаар сар 3 /Багш нарын баярын өдөрт/